МУУГЗ Д.САНЖААСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ БҮЖГИЙН НААДМЫН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

2023.05.09
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
МУУГЗ, нэрт бүжиг дэглээч Д.Санжаасүрэнгийн нэрэмжит мэргэжлийн бүжигчин, ЕБС-ын сурагчдын шилдэг хамтлаг шалгаруулах улсын анхдугаар уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга, Соёл урлагийн газар хамтран хоёр өдөр амжилттай зохион байгууллаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр тус чуулгад болж, шилдэг хамтлаг, мэргэжлийн бүжигчид гала тоглолтоо хийлээ.
ЕБС-ИЙН ШИЛДЭГ ХАМТЛАГ
-Гран при шагналын эзнээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Болор шигтгээ-5” хамтлаг
-Тэргүүн байранд Дорноговь аймгийн “Mаgic dance” клубийн дэргэдэх “Саран хөхөө” хамтлаг
-Дэд байранд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Соёлын төвийн дэргэдэх “Хар цагаан оргил-1” хамтлаг
-Гуравдугаар байранд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “Шивээн ганхаа” хамтлаг
-Тусгай байр: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Бүжгэн долгио” хамтлаг
-Тусгай байр Говьсүмбэр аймгийн “Жанжин чойр” хамтлаг
-Шилдэг багшаар Батноров сумын “Сарны эрх чөлөө” хамтлагийн бүжиг дэглээч багш МУСТА Т.Жаргал
-МУУГЗ Д.Санжаасүрэнгийн нэрэмжит шагналаар Хэнтий аймгийн Дархан сумын “Тэмүүлэл” хамтлаг
МЭРГЭЖЛИЙН ЦӨӨХҮҮЛ БҮЖИГЧИД
-Тэргүүн байранд Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга
-Дэд байранд ЦЕГ-ын Сүлд чуулгын бүжигчид
-Гуравдугаар байр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчид
-Тусгай байр Говьсүмбэр аймгийн Ардын дуу бүжгийн “Боржигон” чуулгын бүжигчид
МЭРГЭЖЛИЙН ГОЦЛОЛ БҮЖГИЙН ТӨРӨЛД
- Гранпри шагналын эзнээр Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын бүжигчин МУСТА С.Энхмаа
-Тэргүүн байранд Үндэсний урлагийн их театрын бүжигчин МУСТА М.Мишээл
-Дэд байранд Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин МУСТА Б.Эрдэнэбаяр
-Гуравдугаар байранд Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчин н.Энхжаргал
-Тусгай байранд Үндэсний урлагийн их театрын бүжигчин МУСТА Г.Энхтэмүүжин
-Тусгай байранд Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын бүжигчин н.Саранчимэг
-Тусгай байранд ЦЕГ-ын Сүлд чуулгын бүжигчин, цагдаагийн ахлагч А.Эрдэнэбаяр
-Шилдэг бүжиг дэглээчээр ЦДБЭЧ-ын бүжиг дэглээч МУСТА О.Ууганбаяр
-МУУГЗ Д.Санжаасүрэнгийн нэрэмжит шагналаар Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын бүжигчин н.Гэрэлтуяа тус тус шалгарлаа.
Уралдааны ерөнхий шүүгчээр "Хүн" театрын уран сайхны удирдагч МУГЖ Д.Энхгэрэл ажилласан билээ.