ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧУУЛЛАА

2023.05.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 425 Төлөөлөгч, 18 сумын Хурлын ажлын албаны Нэгдсэн чуулган өнөөдөр Хэнтий аймгийн төвд зохион байгуулагдаж байна.
Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 425 Төлөөлөгч, 18 сумын Хурлын ажлын албаны Нэгдсэн чуулган өнөөдөр Хэнтий аймгийн төвд зохион байгуулагдаж байна.
Тус чуулганаар Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 6 удаа сонгогдсон Төлөөлөгч Баян-Овоо сумын Засаг дарга, Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан, сургагч багш Д.Баянмөнх "Төлөөлөгчийн иргэдийн өмнө хүлээх үүрэг, оролцоо" сэдвээр, Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвийн багш Ш.Жаргалсайхан “Хурлын төлөөлөгчийн ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр, сургагч багш, лектор Д.Шинэбаяр “Хувь хүний хөгжил” сэдвээр тус тус мэдээлэл хүргэлээ.
Мөн энэ үеэр Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд дэмжлэг үзүүлж 18 сумын ИТХ-ын 386 төлөөлөгч 19.100.000 төгрөг, Норовлин сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхтулга 1 адуу тус тус хандивласныг аймгийн Засаг даргад гардуулан өгөв.
Үргэлжлээд “Хурал цом” 5 төрөлт спортын тэмцээнээр өрсөлдөж байна.