Мэдээ мэдээлэл
“ДЭ НЭЙЧЕ КОНСЕРВАНСИ” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ, МАЛЧДЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2023.05.04
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Сумдын мэдээ
“Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллага (TNC)-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас байгалийн нөөц, дурсгалт болон орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын менежментийг нутгийн иргэд, бусад талуудын оролцоотойгоор хэрхэн сайжруулах талаарх сэдвийн хүрээнд аймгийн БОАЖ-ын газарт энэ сарын 3, 4-нд сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Дэлгэрхаан сумын малчин, байгаль хамгаалагч нар орол
“Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллага (TNC)-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас байгалийн нөөц, дурсгалт болон орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын менежментийг нутгийн иргэд, бусад талуудын оролцоотойгоор хэрхэн сайжруулах талаарх сэдвийн хүрээнд аймгийн БОАЖ-ын газарт энэ сарын 3, 4-нд сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Дэлгэрхаан сумын малчин, байгаль хамгаалагч нар оролцож байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүрэлцэн очиж TNC байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн болон байгаль хамгаалагч нарын санал хүсэлтийг сонслоо.
Ташрамд дурдахад, АНУ-д төвтэй дэлхийн 70 гаруй улсад байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дэ Нэйче Консерванси” /The Nature Conservancy/ байгууллага нь 2008 онд Монгол Улсад төлөөлөгчийн газар байгуулж, Дорнод, Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.