Мэдээ мэдээлэл
ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН V ФОРУМ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2023.05.04
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
"100 жил-100 сэтгүүлч" орон нутгийн сэтгүүлчдийн V форум өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдаж байна. Уг форумыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин ажиллаж байгаа юм. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав форумын үеэр аймаг, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт,
"100 жил-100 сэтгүүлч" орон нутгийн сэтгүүлчдийн V форум өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдаж байна. Уг форумыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин ажиллаж байгаа юм. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав форумын үеэр аймаг, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулга хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Форумыг "Орон нутгийн хэвлэл мэдээллийн чиг хандлага, анхаарах асуудал" сэдвийн хүрээнд энэ сарын 6-ныг хүртэл зохион байгуулна.
Ташрамд дурдахад, манай улсын хэмжээнд нийт 4000 гаруй сэтгүүлч байгаагаас 150 нь орон нутгийнх гэх тоон судалгаа байдаг байна.