МӨРӨН СУМАН 200 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 240 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СОЁЛЫН ТӨВ БАРИГДАЖ БАЙНА

2023.04.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Мөрөн суманд ажиллаж, тус суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Улсын төсвийн 33,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 5 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 200 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 80 хувьтай, 240 хүний суудалтай соёлын төвийн барилга 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж б
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Мөрөн суманд ажиллаж, тус суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын төсвийн 33,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 5 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 200 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 80 хувьтай, 240 хүний суудалтай соёлын төвийн барилга 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин өрхийн эрүүл мэндийн төвд 340 сая төгрөгөөр их засвар хийгдэхээр болж тендерийн үнэлгээний шатанд явж байна.