АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА

2023.04.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Цагдаагийн газрын алба хаагчидтай уулзаж, аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Цагдаагийн газрын алба хаагчидтай уулзаж, аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Аймгийн хэмжээнд нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 24.9 хувиар буурч, илрүүлэлт 56.9 хувиар өссөн байна. Хэдийгээр гэмт хэргийн гаралт буурсан ч цахим гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн тоо өсжээ.
Тиймээс аймгийн цагдаагийн газраас санаачлан “Аюулгүй амар тайван Хан Хэнтий” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Цагдаагийн газрын дарга Хурандаа Д.Батхүү мэдээллээ. Энэхүү хөтөлбөрийг АИТХ-аар батлуулж, тодорхой хэмжээний төсөв тавьж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг идэвхжүүлэхээр хэлэлцлээ.
Мөн уулзалтын үеэр орон нутаг дах хэсгийн төлөөлөгчдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болгох зорилгоор "Шилдэг хэсгийн төлөөлөөгч" болзолт уралдааныг зарлах хүсэлтэй байгаа талаар танилцуулж, аймгийн Засаг даргын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн алба хаагчдад орон нутгаас газар олгох тал дээр хамтран ажиллахаар боллоо. Тус байгууллагын хамт олон энэ оны 1 дүгээр улирлын байдлаар сахилга, ёс зүйн зөрчилгүй ажиллаж байна.