МӨРӨН СУМАНД 200 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА

2023.04.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Мөрөн суманд ажиллаж байна. Энэ үеэрээ тус суманд баригдаж буй 200 хүүхдийн суудалтай ЕБС-ийн барилгын ажлын явцтай танилцлаа. Тус барилгын гүйцэтгэгчээр “Онон бридж” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар металл фасадны ажил хийгдэж байна. Мөн дотор заслаас бусад ажлууд дуусаад байгаа аж.

Тус сумын ЕБ-ын хуучин сургуульд 160 хүүхэд суралцаж байгаа бөгөөд шинэ сургуулийн байр ашиглалтад ороход хуучин байраа сурагчдын дотуур байр болгох юм. Барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх наймдугаар сард дуусгаж, хүлээлгэн өгнө.