Мэдээ мэдээлэл
ОРОН НУТГИЙН ЗАХИАЛГААР ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ОЮУТНУУД 75 ШИРХЭГ СУРАГЧИЙН ШИРЭЭ, САНДАЛ ХИЙЖ БАЙНА
2023.04.13
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын зүгээс Хэнтий аймаг дах Политехник коллежийг түшиглэн ЕБС-иудын сандал, ширээг шинэчлэхээр шийдвэрлэж, ЗДҮАХ-т тодорхой хэмжээний төсөв тавьсан.
Аймгийн Засаг даргын зүгээс Хэнтий аймаг дах Политехник коллежийг түшиглэн ЕБС-иудын сандал, ширээг шинэчлэхээр шийдвэрлэж, ЗДҮАХ-т тодорхой хэмжээний төсөв тавьсан.
Үүний хүрээнд тус коллежийн гагнуур, мужааны ангийн оюутнуудаар 75 хүүхдийн ширээ сандлыг 22 сая төгрөгөөр захиалан хийлгэж байна. Одоогоор 33 ширхэг сандал ширээний бэлдэц бэлэн болоод байгаатай аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав танилцлаа.
Политехник коллежийн хувьд энэ төрлийн тоног төхөөрөмжөөр 100 хувь хангадсан, мэргэжлийн багш нарын удирдлага дор хийж байгаа тул чанарын хувьд санаа зовох шаардлагагүй гэдгийг тус сургуулийн удирдлагууд ярьж байлаа.
Мөн нэг талдаа төсвийн мөнгийг хэмнэж зах зээлийн ханшнаас доогуур үнээр сургуулийнхаа сандал ширээг шинэчилж, мөнгөний урсгалыг орон нутагтаа үлдээж байгаа бол нөгөө талдаа оюутнуудад мэргэжил ур чадвараа дээшлүүлэх боломж олгож байгаагаараа давхар ач холбогдолтой ажил болж байгаад багш сурагчдын зүгээс баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Нийт санхүүжилтийг материалын болон тоног төхөөрөмжийн зардалд зарцуулахаас гадна тодорхой хэмжээний ашгийг дээрх 2 мэргэжлийн ангийн дадлагын материалд зарцуулахаар төлөвлөжээ.