БОР-ӨНДӨР СУМАНД ДЭЛХИЙН БАНКНЫ "ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ-2" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

2023.03.17
Бор-Өндөр суманд Дэлхийн банкны "Эрчим хүчний төсөл-2" амжилттай хэрэгжиж, өчигдөр буюу гуравдугаар сарын 16-нд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллалаа. Уг төслийн хүрээнд 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх 29.7 км урт шугам сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил хийгдэж, хуучин модон тулгууртай шонгуудыг төмөрбетон тулгууртай шонгоор бүрэн сольж, сумын аж ахуйн нэгж, албан байгууллага бол
Бор-Өндөр суманд Дэлхийн банкны "Эрчим хүчний төсөл-2" амжилттай хэрэгжиж, өчигдөр буюу гуравдугаар сарын 16-нд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллалаа.
Уг төслийн хүрээнд 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх 29.7 км урт шугам сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил хийгдэж, хуучин модон тулгууртай шонгуудыг төмөрбетон тулгууртай шонгоор бүрэн сольж, сумын аж ахуйн нэгж, албан байгууллага болон бүх айл өрх эрчим хүчний найдавртай эх үүсвэрт холбогдож, бүх хэрэглэгчид орчин үеийн технологийн ухаалаг тоолууртай болоод байна.