ПАРТИЗАН БАЗАРЫН ПУНЦАГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2023.03.16
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярыг угтаж аймгийн удирдлагууд Ардын журамт цэргийн анхны хороон дарга, партизан Базарын Пунцагийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Ардын журамт цэргийн анхны хороон дарга, партизан Базарын Пунцаг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Ховд, Улиастайг чөлөөлөх зэвсэгт тэмцэлд их бууны Пунцаг нэрээр дайнд оролцож, Ховд, Улиастайн амбаныг хөөж гаргах их үйлд оролцсон. Ардын төр засгийн даалгавраар Ардын Хувьсгалын анхны 7 болох Сүхбаатар, Чойбалсан, Бодоо, Данзан, Чагдаржав, Лосол, Догсом нарыг улсын хилээр гаргах, буцаан оруулах мөн Оросоос зэвсэг техник оруулж ирэх ажлыг хариуцан ажиллаж байжээ. Ардын журамт цэргийн анхны хороон дарга, сүүлд 4 хороо байгуулахад 1-р хороон даргаар ажиллаж Хиагтыг чөлөөлөх дайнд тэрбээр оролцсон юм.
МАН-ын анхдугаар хуралд оролцож намын дүрэм программыг батлах хуралд оролцсон 26 хүний нэг, Баруун хойд хязгаарт Чойбалсантай цуг түүний орлогчоор явж байсан. Чойбалсанг Сүхбаатар жанжны орлогчоор ажиллахаар явах үед Баруун хязгаарын цэргийн командлагч болсон.