ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД ЗОРИУЛСАН “ХҮҮХДЭЭ СОНСЪЁ, ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023.03.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газраас "Хүүхдээ сонсъё, ойлгоё, хүндэлье" аяныг зохион байгуулж буй. Уг аяны хүрээнд Боловсрол Шинжлэх ухааны газрын санаачилгаар аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт зохион байгуулж байна.

Сургалтад Политехник коллеж, ЕБС-ийн сургуулийн бүх бүлгүүдээс сурагчдын эцэг эхийг төлөөлөн болгон оролцуулж байгаа бөгөөд эцэг эх орчин үеийн хүүхдийн зан харилцаа, үнэт зүйлийн талаар болон уламжлалт хүүхэд хүмүүжлийн аргатай хослуулан хэрхэн ажиллах талаарх мэдсэн, ойлгосон зүйлсээ эцэг эхийн зөвлөлөөрөө дамжуулан бусад асран хамгаалагчдад мэдээлэл өгөх юм байна.
Сургалтыг БЕГ-ын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, Олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор дэд профессор Б.Оюунцэцэг нар удирдан явуулж байна.