ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ЦАХИМ ГАДААД ПАСПОРТ БУЮУ “E-PASSPORT”-ИЙГ ӨНӨӨДРӨӨС ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

2023.03.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Үндэсний энгийн цахим гадаад паспорт буюу “И-паспорт”-ыг хэрэглээнд нэвтрүүлэхээр энэ сарын 1-нээс захиалга авч эхэлсэн. Тэгвэл өнөөдрөөс цахим гадаад паспортыг нийслэл, орон нутаг даяар олгож эхэллээ. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 орчим иргэн тус паспортыг захиалаад байгаа бөгөөд анхны хэрэглэгчдийн төлөөлөл болох хоёр иргэнд Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, аймгийн Улсын б
Үндэсний энгийн цахим гадаад паспорт буюу “И-паспорт”-ыг хэрэглээнд нэвтрүүлэхээр энэ сарын 1-нээс захиалга авч эхэлсэн. Тэгвэл өнөөдрөөс цахим гадаад паспортыг нийслэл, орон нутаг даяар олгож эхэллээ. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 орчим иргэн тус паспортыг захиалаад байгаа бөгөөд анхны хэрэглэгчдийн төлөөлөл болох хоёр иргэнд Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төрхүү нар цахим гадаад паспортыг нь гардуулан өглөө.
Цахим гадаад паспорт нь эхний хуудсан дахь мэдээллийн хэсгийг чипжүүлснээрээ энгийн паспортоос ялгаатай бөгөөд хил гаалиар саадгүй, түргэн шуурхай нэвтрэх буюу хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар штамп даруулахгүйгээр сканердаад гарч, орох боломжтой. Жишээ нь, иргэн Канадад аялахаар шалган нэвтрүүлэхэд цахим паспортоо уншуулахад тухайн иргэнтэй холбоотой бүх мэдээлэл танигдах тул гаалийн ажилтантай харилцаж, урт дараалалд зогсоход зарцуулдаг 30-60 минутыг хэмнэх юм.
Үүнээс гадна баримт бичгийн аюулгүй байдлыг хангах, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс зайлсхийх зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд энгийн гадаад паспортоос олон буюу 48 хуудастайгаараа давуу талтай аж.
Нэг иргэн хоёр пасспорт эзэмших боломжгүй учир цахим гадаад пасспорт захиалсан тохиолдолд хуучин паспорт хүчингүй болох юм. Харин шинээр захиалаагүй нөхцөлд хуучин гадаад паспортын хэрэглээ, хугацаа зэрэгт ямар нэгэн өөчлөлт орохгүй хүчинтэй хэвээр байна. Хэрэв хаяж гээсэн, гэмтээсэн шалтгаанаар дахин авах бол цахим болон энгийн гэсэн хоёр төрлийн паспортоос сонголтоо хийн захиалах боломжтой.
Цахим паспортыг 82500, энгийнийг нь 40000 төгрөгөөр захиалах бөгөөд ажлын 15 хоногийн дотор салбар нэгжид хүргэгдэн ирэх юм байна.