600 ХҮНИЙ СУУДАЛТАЙ ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН БАРИЛГА 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

2023.03.14
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймагт баригдаж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь Хан Хэнтий чуулгын барилга. Тус барилга нь сууриа тавьснаас хойш 11 жил өнгөрсөн бөгөөд гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан өнгөрөгч оны 3 дугаар сард гэрээг цуцалж, дахин тендер зарласан. Тус тендерт “Чандмана тал” ХХК шалгарч ажлаа эхлүүлснээр барилгын ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар талбайд 89 хүн ажиллаж байгаа бөгөөд цахилгаан, сан, халаалт дулаан, агаар салхивчийн ажил бүрэн дуусч, дотоод заслын ажил хийгдэж байна. Хил гааль нээгдэж, бараа материал татан авалт хэвийн явагдаж байгаа тул барилгын ажлыг энэ оны 6 дугаар сарын 30-нд дуусгаж хүлээлгэн өгнө гэдгээ “Чандмана тал” ХХК-ийн захирал Ж.Энхболд хэлсэн юм.
Аймгийн удирдлагуудын зүгээс 100 жилийн ойгоо шинэ чуулгатаа тэмдэглэх зорилготой байгаа тул ажлыг шуурхайлах тал дээр онцгойлон анхаарлаа хандуулж, санхүүжилтийг саадгүй олгох тал дээр анхаарч байна. Мөн албаны хүмүүс сар бүр хяналт тавин ажиллаж байна.
Хан Хэнтий чуулгын барилга нийт 600 хүний суудалтай, Барилгын өргөн 54м, урт 83м, Нийт 78 өрөө тасалгаа, 9 жижиг заалтай, орон нутагт баригдаж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг юм.