"ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АСУУДЛЫГ ОЙЛГОХ, ОРОН НУТГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТӨД ТУСГАЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023.03.14
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат болох Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө рүү шилжих хөдөлгөөнийг дэмжих зорилгоор НҮБ-ын Олон Улсын Шилжих хөдөлгөөний байгууллагаас зохион байгуулж буй "Шилжилт хөдөлгөөний асуудлыг ойлгох, орон нутгийн бодлого төлөвлөлтөд тусгаж, хэрэгжүүлэх" сэдэвт чадавхжуулах сургалт өнөөдөр
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат болох Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө рүү шилжих хөдөлгөөнийг дэмжих зорилгоор НҮБ-ын Олон Улсын Шилжих хөдөлгөөний байгууллагаас зохион байгуулж буй "Шилжилт хөдөлгөөний асуудлыг ойлгох, орон нутгийн бодлого төлөвлөлтөд тусгаж, хэрэгжүүлэх" сэдэвт чадавхжуулах сургалт өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Уг сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар болон агентлаг байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан нээж, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын талаар ерөнхий ойлголтыг өглөө. Үргэлжлүүлээд шилжилт хөдөлгөөний чиглэлээр орон нутагт зохион байгуулах сургалтын сургагч багш, ХБТХОХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал шилжилт хөдөлгөөнийг бодлогын түвшинд анхаарах асуудал, ач холбогдолын талаар сургалт хийлээ.