АЛДАРТ ЭХИЙН 1, 2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН АВАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

2023.03.09
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Алдарт эхийн материалыг 2023 оны 03 дугаар сарын 15-нийг хүртэл хүлээн авах тул иргэн та материалаа бүрдүүлж харъяа сумын ЗДТГ-т өгнө үү. Бүрдүүлэх материалын жагсаалт:
Алдарт эхийн материалыг 2023 оны 03 дугаар сарын 15-нийг хүртэл хүлээн авах тул иргэн та материалаа бүрдүүлж харъяа сумын ЗДТГ-т өгнө үү.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Анкет бөглөх / холбоо барих утасны дугаарыг бүрэн бөглүүлэх /
2. Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/
3. Эхийн цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулах, батлуулахгүй тохиолдолд /E-mongolia лавлагаа, Улсын бүртгэлийн лавлагааг хавсаргах/
4. Насанд хүрээгүй хүүхдүүдийн эсэн мэнд бойжиж буй тодорхойлолтыг өрхийн эрүүл мэндийн төвөөс авч хавсаргах
5. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулах /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт/
6. Хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээний хуулбар эсвэл нас барсны лавлагааг хавсаргах
7. Иргэний үнэмлэх авахаар захиалга өгсөн бол хороон Засаг даргын тодорхойлолтыг хавсаргах
8. Эх болон хүүхэд иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээ гээгдүүлсэн бол төрөлтийн лавлагаа хавсаргах
9. 3 хүртэлх насны хүүхдийг үрчилж авсан эсвэл үрчлүүлсэн тохиолдолд үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрчилгээ байхгүй тохиолдолд үрчлэлтийн лавлагааг хавсаргах
10. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах
АНХААРАХ ЗҮЙЛС:
1. Хамгийн бага хүүхэд нь /2023 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/ 1 нас хүрсэн байх
2.Аавыгаа дагаж ирсэн буюу дагавар хүүхэд 3 нас хүрэхээс өмнө тухайн эх авч өсгөсөн тохиолдолд түүний нотлох шүүхийн тогтоол гаргуулах
3. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрээгүй байхад ах эгч нараас нь нас барсан тохиолдолд материал хүлээн авахгүй байхыг анхаарах.