“Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалар олон улсын өдөр” буюу “Монголын эмэгтэйчүүдийн баяр”-ыг хэрхэн тэмдэглэх талаар төрөөс гаргаж байсан хууль, эрхийн актуудыг сөхөн үзвэл ийм байна

2023.03.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
БНМАУ-ын Ардын Их Хурал (АИХ)-ын Тэргүүлэгчид “Баяр ёслолын болон тэмдэглэлт өдөр”-ийн тухай 1955 онд зургадугаар сарын 8-ны өдөр 137 дугаар зарлиг гаргажээ. Тус зарлигт,“Ардын хувьсгалын ойн баяр Долдугаар сарын 11,12, Аугаа их Октябрийн социалист хувьсгалын ойн баяр 11 дүгээр сарын 7-ны өдөр, “Эмэгтэйчүүдийн олон улсын өдөр”-ийг 3 дугаар сарын 8-нд жил бүр тэмдэглэнэ” хэмээн дурджээ.

Монгол улсад тэр үеэс эхлэн “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг, Монголын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэх болжээ. Түүнээс хойш эдүгээ 67 жил өнгөрсөн байна. Харин 1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг хүүхдийн баярын өдөртэй нэгтгэн “Эх үрс”-ийн баяр болгон тэмдэглэх зарлиг анхны Ерөнхийлөгч П. Очирбат гарснаар "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” буюу “Монголын эмэгтэйчүүдийн баяр" тэмдэглэлт өдрөөс хасагдсан удаатай. Бүх нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд УИХ-ын гишүүн Н.Гэрэлсүрэнгийн санаачлагаар 2003 онд нэмэлт, өөрчлөлт оруулан "Эх үрс"-ийн баярыг эх үрсийн, эмэгтэйчүүдийн гэж хоёр салгаснаар эргэн сэргэсэн түүхтэй. “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалар олон улсын өдөр” буюу “Монголын эмэгтэйчүүдийн баяр”-ыг хэрхэн тэмдэглэх талаар төрөөс гаргаж байсан хууль, эрхийн актуудыг сөхөн үзвэл ийм байна.