“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫН СУРГАЛТ ГУРВАН ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023.03.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Удирдлагын академиас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны сургалтыг энэ сарын 2-4-нийг хүртэл амжилттай зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ХБТХОХ-ийн мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ “Үндэсний болон салбарын үр
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Удирдлагын академиас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны сургалтыг энэ сарын 2-4-нийг хүртэл амжилттай зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ХБТХОХ-ийн мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ “Үндэсний болон салбарын үр дүн тэдгээрийн хоорондын уялдаа” сэдвээр сургалтыг удирдан явуулснаар гурав хоногийн сургалт ийнхүү өндөрлөж байна. Сургалтад идэвх санаачилгатай оролцсон таван албан хаагчийг шалгаруулж, урамшууллаа. Тодруулбал,
- АЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал
- АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар
- Цагдаагийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Модучинтуяа
- АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга
- ХХҮГ-ийн Хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн Ц.Туяасайхан нар шалгарсан юм.