ДАДАЛ СУМААС 42 ЖИЛИЙН ДАРАА УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ТОДОРЛОО

2023.02.19
Улсын аварга малчин, Аварга тариаланч, Алтан төлийн эздийн шагналыг гардуулахаар аймгийн удирдлагууд сумдуудад ажиллаж байна. ХХААХҮЯ-ны дэд сайд М.Ганхүлэг, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун нар Дадал суманд ажиллах үеэр Дадал суманд Малчдын зөвлөгөөн зохион байгуулагдаж байгаатай таарч “Улсын аварга тариаланч” Д.Мягмар, Б.Оюунтуяа, “Алтан тугал”-ын эзэн С.Одхүү нарт шаг
Улсын аварга малчин, Аварга тариаланч, Алтан төлийн эздийн шагналыг гардуулахаар аймгийн удирдлагууд сумдуудад ажиллаж байна. ХХААХҮЯ-ны дэд сайд М.Ганхүлэг, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун нар Дадал суманд ажиллах үеэр Дадал суманд Малчдын зөвлөгөөн зохион байгуулагдаж байгаатай таарч “Улсын аварга тариаланч” Д.Мягмар, Б.Оюунтуяа, “Алтан тугал”-ын эзэн С.Одхүү нарт шагналыг нь гардуулж баяр дээр нь баяр нэмлээ.
Улсын аварга тариаланч Д.Мягмар, Б.Оюунтуяа нар нь 1993 оноос хойш одоог хүртэл тасралтгүй 40 жилийн хугацаанд тариалангийн салбарт хүчин зүтгэж түүнийгээ улам өргөжүүлэн 10 га эргэлтийн талбайд төмс хүнсний ногоо тариалж сумынхаа ард иргэдийг эрүүл цэвэр эко хүнсээр хангадаг байна.
Сонордуулбал Б.Оюунтуяагийн төрсөн ах Б.Лхагвасүрэн нь 1981 онд Улсын аварга тариаланч болж байсан ба үүнээс хойш Дадал суманд Улсын аварга тариаланч төрөн гараагүй байсан билээ. Нэг гэр бүлээс 2 Улсын аварга тариаланч төрсөн түүхэн явдал тохиолдож байгаад зон олон талархалтай байгаагаа илэрхийлж байв.