ХЭРЛЭН СУМЫН МАЛЧИН ТӨМӨРИЙН СЭДЭД, САРАНТУЯА НАРТ “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-Ы ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2023.02.18
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны малчин Төмөрийн Сэдэд, гэргий н.Сарантуяа нар ХVII жарны харагчин туулай жилийн сар шинийн босгон дээр “Монгол улсын аварга малчин"-аар шалгарч УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг нар шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэлээ. Мөн Тахилгат тосгоны Захирагчийн ажлын а
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны малчин Төмөрийн Сэдэд, гэргий н.Сарантуяа нар ХVII жарны харагчин туулай жилийн сар шинийн босгон дээр “Монгол улсын аварга малчин"-аар шалгарч УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг нар шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэлээ. Мөн Тахилгат тосгоны Захирагчийн ажлын албанаас хүндэтгэл үзүүллээ.
Аварга малчдад Хан Хэнтий чуулгын гоцлол дуучин Ханджамц, Хэрлэн сумын Соёлын төвийн хамт олон уран бүтээлийн дээжээс өргөн барьлаа.
Сэдэд гуай 1986 оноос одоог хүртэл мал аж ахуйн салбарт тасралтгүй 37 жил мал маллаж байгаа Хэнтий аймгийн тэргүүний малчдын нэг юм. Тэрбээр жил бүр 65-85 тн хадлан, 5-12 тн гар тэжээл болон 10-15 тн хужир шүүг өөрсдийн хучээр бэлтгэж авдаг байна. Байгалийн хүндрэл бэрхшээлийг даван туулж малаа 100-130 хувь онд оруулж, мал сүргээ жилээс жилд өсгөж 2020 онд 1011, 2021 онд 1068 , 2022 онд 1170 толгой мал тооллуулж урьд жилийн амжилтаа бататгасаар иржээ.
Оны эхний 100 хээлтэгч тутмаас бойжуулсан төлийн тоо жил дараалан өсч малаас ашиглах ашиг шимийг сайжруулан өөрийн мал маллагааны арга туршлагаас залуу малчдад заан сурган ажиллуулж, 6 шавь малчинтай болсоны зэрэгцээ хөдөөд ажлын байр бий болгосон байна.
Т.Сэдэд гуай Сэцэн хан, Хан Хэнтий аймгаас тодорсон цөөхөн Монгол улсын алдарт уяачдын нэг юм. Хэнтий аймгийн баяр наадмаар 3 түрүү, 14 айраг авч 2000 онд 73 дугаартай “Улсын алдарт уяач”-аар шалгарчээ. Түүний эрдмийг өвлөж Жанчив, Мягмардорж, Жанчивдорж нарын хүүхдүүд нь морь уяхаас гадна мянгат малчин, сумын аварга малчин болж, ус нутагтаа малаа маллаж байна.
Т.Сэдэдийн ажлын амжилтыг үнэлж
Монгол Улсын алдарт уяач 2000 онд
Мянгат малчин-аар, 2011онд
Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 ойн медаль
Хэнтий аймгийн хүндэт тэмдэг 2012 онд
Хэнтий аймгийн 90 жилийн 2013 онд
Хүндэт тэмдэг-ээр, 2013 онд
ХААХҮ-ийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр
Алтан гадас” одонгоор 2015 онд
Хан хэнтий алдартан” тэмдэг 2016 онд
Хэрлэн сумын “ Сайн малчин” 2016 онд
Хан хэнтий алдартан” тэмдэг-2016 онд
Аймгийн сайн малчин-2019 онд
Чингис хотын хүндэт тэмдэг-2019 онд
Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны “Хүлэгч”одонгоор-2021 он
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2022-аар тус тус шагнажээ.
Аварга, сайн малчдадаа амжилт бүтээлийн дээдийг хүсье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.