УЛСЫН АВАРГА МАЛЧИН Д.ГОНГОРЖАВЫН ГЭР БҮЛД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

2023.02.17
Улсын аварга малчнаар шалгарсан Өмнөдэлгэр сумын Чандган багийн малчин Далхын Гонгоржавын гэр бүлд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, сум орон нутгийн удирдлагууд хүрэлцэн очиж, шагналыг нь гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Д. Гонгоржав гуай 45 жил мал маллаж байгаа бөгөөд 2019 онд “Аймгийн аварга малчин”, 2021 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ.
Аварга малчдад цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр, ХХААХҮ-ийн сайдын гарын бэлэг, аймгийн Засаг даргын гарын бэлгийн хамт гардуулан өгч байна.