"ЦАГААН САР-ЦАГААН ИДЭЭ 2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 123 БАЯЛАГ БҮТЭЭГЧ ОРОЛЦОЖ 142.8 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ

2023.02.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
ХVII дугаар жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярыг угтан орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, бизнесийн түншлэлийн харилцааг тогтоох, хүн амыг чанартай бүтээгдэхүүнээр хангах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Цагаан сар-Цагаан идээ, өвлийн идэш- 2023" нэгдсэн арга хэмжээ энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Чингис хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд 14 сумын 123 аж ахуйн нэгж, иргэн 228 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 142 852 800 төгрөгийн борлуулалт хийсэн байна.