100 ЖИЛИЙН ОЙТОЙ СУМДЫН БАЯР НААДМЫН ТОВ ГАРЛАА

2023.02.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Үндэсний их баяр наадмын тухай хуульд аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Гэхдээ онцгой нөхцөл байдлаас шалтгаалан өөр өдрүүдэд тэмдэглэх боломжтой бөгөөд улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно” гэж заасан байдаг.

Тиймээс аймгийн Засаг даргын 2023 оны А/84 дүгээр захирамжаар 100 жилийн ойтой 10 сумыг 7 дугаар 19, 20-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх шийдвэрийг гаргасан бол бусад сумдын хувьд хуулиараа 7 сарын 10, 11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ.
Харин Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг 7 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх саналаа аймгийн Засаг даргын зүгээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүргүүлээд байна.