ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЦАГААН САР-ЦАГААН ИДЭЭ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2023.02.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Цагаан сар-Цагаан идээ 2023” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр (2023.02.10) боллоо. Тус үзэсгэлэн худалдааг нээж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан “Энэхүү үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт иргэд, баялаг бүтээгч, оролцогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас хам
“Цагаан сар-Цагаан идээ 2023” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр (2023.02.10) боллоо. Тус үзэсгэлэн худалдааг нээж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан “Энэхүү үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт иргэд, баялаг бүтээгч, оролцогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас хамтран зохион байгуулдаг “Цагаан сар-Цагаан идээ” үзэсгэлэн худалдаа өнөөдөр болж байна. Энэ жилийн хувьд бид бүхэн энэхүү арга хэмжээг “Өвлийн идэш” арга хэмжээтэй нэгтгэн зохион байгуулж байгаагаараа онцлог. Мөн үзэсгэлэн худалдаанд 18 сум гурван тосгоноос 100 гаруй баялаг бүтээгч, жижиг, дунд бизнес эрхлэгч 21 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байгааг дуулгахад таатай байна. Ингээд хоёр хоног үргэлжлэх “Цагаан сар-Цагаан идээ” үзэсгэлэн худалдааг нээснийг мэдэгдье” хэмээн арга хэмжээг нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Ажлын албаны Бодлого зохицуулалт, хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Болд, МХАҮТ-ын Хэнтий аймаг дахь салбарын дарга Д.Батболд, BEST хөтөлбөрийн бизнесийн зөвлөх Н.Болортуяа, “Зүүн бүсийн худалдааны төв”-ийн гүйцэтгэх захирал Т.Доной нар оролцлоо.
Нээлтийн үеэр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт амжилттай ажиллаж,, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр ханган, үзэсгэлэн худалдаанд идэвх санаачилгатай оролцож буй баялаг бүтээгчдэд шагнал гардууллаа. Тодруулбал, "Аймгийн хүндэт тэмдэг"-ээр Хэрлэн сумын хүнсний үйлдвэрлэл эрхлэгч Ц.Цэнгэлмаа, "Хан Хэнтийн алдартан" тэмдгээр Дадал сумын малчин П.Байгалмаа, Биндэр сумын бизнес эрхлэгч Э.Цэдэв нарыг шагналаа.