НИЙТ НУТГИЙН 60 ГАРУЙ ХУВЬ ЦАГААНААР ЗУДТАЙ БОЛОН ЦАГААНААР ЗУДАРХУУ НӨХЦӨЛД ӨВӨЛЖИЖ БАЙНА

2023.02.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Онцгой комиссын хурлаар Цаг уур, орчны шинжилгээний төвөөс цагаан сарын өдрүүдэд буюу битүүн, шинийн 1-нээр цас орж, шуурах урьдчилсан төлөв ажиглагдаж байгаа талаар мэдээллээ. Мөн нийт нутгийн 60 гаруй хувь нь цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу нөхцөлд өвөлжиж байна гэх үнэлгээ гарсныг танилцуулав.
Аймгийн Онцгой комиссын хурлаар Цаг уур, орчны шинжилгээний төвөөс цагаан сарын өдрүүдэд буюу битүүн, шинийн 1-нээр цас орж, шуурах урьдчилсан төлөв ажиглагдаж байгаа талаар мэдээллээ. Мөн нийт нутгийн 60 гаруй хувь нь цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу нөхцөлд өвөлжиж байна гэх үнэлгээ гарсныг танилцуулав. Тодруулбал,
Цагаан зуд / Нийт нутгийн 35 орчим хувь/
• Цэнхэрмандал сум
• Хэрлэн сумын Өлзийт тосгон
• Өмнөдэлгэр сумын Наран, Тал булаг, Чандган, Баянзүрх, Төвийн баг
• Батширээт сумын Хурх баг
• Биндэр Онон, Мандалхаан баг
• Мөрөн сумын Чандган,Бүрээт,Өлзийт баг
• Баянхутаг сумын Цанатын хоолой, Жаргалант баг
• Галшар сумын Оч, Баянбадрал, Сангийн далай, Жаргалант баг
• Баян-Овоо сумын Дэлгэрхаан, Наран баг
• Батноров сумын Дунд бүрд, Эхэн бүрд, Эрдэнэчандмань, Идэрмэг, Баянбулаг баг
• Хэрлэн сумын Өндөрхаан баг
Цагаанаар зудархуу /Нийт нутгийн 30 орчим хувь/
• Өмнөдэлгэр сумын Хэнтий баг, Гурванбаян баг
• Батширээт Барх, Норовлин баг
• Биндэр сумын Баян-Өндөр баг
• Баянхутаг сумын Улаан-Өндөр баг
• Галшар сумын Арвин баг, Буянтбулаг баг
• Баян-Овоо сумын Сүмбэр, Жавхлант баг
• Жаргалтхаан сум
• Баян-Адарга сумын Сайхан, Жаргалант баг
• Норовлин сумын Төвийн баг
• Баянмөнх сумын Дулаан баг
• Хэрлэн сумын Ишгэн толгой баг
бусад багийн хувьд өвөлжилт “хэвийн” гэсэн үнэлгээтэй гарсан байна.