СОЁЛЫН ЯАМ, БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2023.01.27
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, Соёлын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн аймгийн ГХБХБГ-ын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга М.Хишигбаяр хяналтын инженерүүдийн хамт Хан Хэнтий чуулгын барилгын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа. Өнөөдрийн байдлаар (2023.01.27) барилгын ажлын талб

Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, Соёлын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн аймгийн ГХБХБГ-ын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга М.Хишигбаяр хяналтын инженерүүдийн хамт Хан Хэнтий чуулгын барилгын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа. Өнөөдрийн байдлаар (2023.01.27) барилгын ажлын талбарт 33 ажилтан зоорийн давхрын болон тайзны арын шатны хонгил хэсгийн заслын ажил хийж байна. Гүйцэтгэгч болох “Чандмань тал” компанийн зүгээс энэ оны долдугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм.