ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2023.01.25
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын явцтай биечлэн танилцлаа. Өнөөдрийн (2023.01.24) байдлаар металл каркас угсралт, хана буулгах ажил үргэлжилж байна. Мөн металл каркасын бараа материал бүрэн хангагдаж, хүн хүч нэмэгдсэн.

Буулгалтын ажлыг “Си Эйч Би Жи констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд буулгалтын үед гарсан дээврийн төмөр, банз, төмөр, тоосго зэргийг их засварын ажилд дахин ашиглах юм. Ингэхдээ дахин ашиглах боломжтой материалыг сонгоно.
Эргэн сануулахад, Төв цэнгэлдэх хүрээлэнг анх 1983-1987 онд аж ахуйн аргаар барьсан бөгөөд энэ удаагийнх шиг их засварын ажил хийгдэж байгаагүй, Мэргэжлийн хяналтын байгууллагын насжилт дууссан гэх дүгнэлт гараад байсан юм.