УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ АЗДТГ, ИТХ, ТӨРИЙН АУДИТЫН АЛБАН ХААГЧ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО

2023.01.25
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Эргэх холбоо-63”-Иргэдээ сонсох уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат өнөөдөр (2023.01.24) аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төрийн аудитын албан хаагч, ажилтнуудтай уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат өөрийн болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 2021, 2022 онд хийж гүйцэтгэсэн ажил, УИХ-аар батлагдсан хууль, Засгийн газрын онцлох шийдвэрүүдийн талаар танилцуулав. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж, дэд бүтцийн 980 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 92 нь Хэнтий аймагт хэрэгжихээр байна.