ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-ЫН БОР-ӨНДӨР II ХӨТӨЛБӨРИЙН БАГ 2022 ОНД 7 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, 8682 ХҮҮХЭД ХАМРУУЛЖЭЭ

2023.01.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хүүхдийн зөвлөлийн 2023 оны анхдугаар хуралдаанаар Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Бор-Өндөр-2 орон нутгийн хөтөлбөрийн багийн ахлагч Г.Жаргалбат 2022 оны үйл ажиллагааны тайлан танилцууллаа. “Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд тус хөтөлбөрийн баг үндсэн гурван төсөл, тусгай дөрвөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 8682 хүүхэд хамруулжээ. Мөн хүүхэд, залуус, гэр бүлийн хөгжил, хамгаал
Хүүхдийн зөвлөлийн 2023 оны анхдугаар хуралдаанаар Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Бор-Өндөр-2 орон нутгийн хөтөлбөрийн багийн ахлагч Г.Жаргалбат 2022 оны үйл ажиллагааны тайлан танилцууллаа. “Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд тус хөтөлбөрийн баг үндсэн гурван төсөл, тусгай дөрвөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 8682 хүүхэд хамруулжээ. Мөн хүүхэд, залуус, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа өрнүүлж 2022 оны санхүүгийн жилд нийт 1.9 тэрбум төгрөгийг орон нутагт оруулан, аймгийн бодлого, үйл ажиллагааг дэмжин ажилласан байна.
Хэрэгжүүлсэн арга хэмжээний хувьд,
- “Оролцоод нэгдье” хүүхдийн чуулган, охид хөвгүүдийн чуулга уулзалтыг 4 удаа зохион байгуулж 265 хүүхэд хамруулсан.
- “Оролцоод хөгжье” аргачлалын сургалтад 30 багш хамруулж, клуб хичээллүүлэн 458 сурагч оролцуулжээ.
- “Ивээн тэтгэгчдээ баярлалаа” аяны хүрээнд дунд ангийнхны дунд “Хөгжилтэй аялал”, бага насны хүүхдүүдэд зориулан Призм дугуйлантай хамтран “Зүггүй шөмбөөхэй” хүүхдийн жүжгийг тус тус зохион байгуулжээ.
Хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын ажлын хүрээнд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” аяны суртал ухуулгын үйл ажиллагааг орон нутгийн засаг захиргаа, хамтрагч байгууллагын санаачилга оролцоотойгоор зохион байгуулсан байна. Мөн “Аюулгүй сонголт” цогц сургалтыг “Гэр бүл анхаарлын төвд” ТББ-тай хамтран зохион байгуулж 270 орчим хүүхдийг хамруулжээ.
Ташрамд дурдахад, Дэлхийн зөн Францын санхүүжилттэй хэрэгждэг Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт 2063 хүүхэд хамрагдсанаас 1722 нь ивээн тэтгэгчтэй болсон байна.