ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБООГ ДЭМЖИЖ, ХАМТРАН АЖИЛЛАНА

2023.01.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Б.Ургамалсувд болон холбогдох хүмүүс аймгийн Засаг даргатай уулзаж, тус холбооноос өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцууллаа.

Энэ үеэр орон нутгийн зүгээс ХБИ-ийн холбоонд түрээсийн төлбөргүй байрны асуудлыг шийдэж өгсөн нь үйл ажиллагаагаа явуулахад томоохон дэмжлэг болж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн энэ онд ХБИ-ийн холбооны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэ хүрээнд ном гаргах, тэмцээн уралдаан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Аймгийн Засаг даргын зүгээс тавьсан саналуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд энэ сардаа багтаж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийг хуралдуулж, ажлын төлөвлөгөө болон төсвөө батлахаар шийдвэрлэлээ.
Мөн байгууллагуудын орох гарах шат, гарц нь ХБИ-дэд тохиромжгүй байдаг талаар жил бүр яригдсаар ирсэн. Энэ жилийн хувьд байгууллагуудыг ХБИ-ийн орох гарах хөдөлгөөнд хүндрэл учруулахгүй байлгах тал дээр онцгойлон анхаарлаа хандуулна гэдгээ мэдэгдсэн юм.