ХАЛТИРГАА, ГУЛГААГ АРИЛГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХУРАЛДАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2023.01.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор Өндөрхаан хот тохижилтын газар ОНТҮГ-ын захирал О.Гомбобаатар, Харгуй ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Бат-Октябрь, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ, Замын цагдаагын ахлах зохицуулагч Ц.Болдоо нартай хуралдлаа.
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор Өндөрхаан хот тохижилтын газар ОНТҮГ-ын захирал О.Гомбобаатар, Харгуй ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Бат-Октябрь, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ, Замын цагдаагын ахлах зохицуулагч Ц.Болдоо нартай хуралдлаа. Хурлаар хүйтний улирал эхэлснээс хойш аж ахуйн нэгж, байгууллагуудад ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цасыг цэвэрлэх тухай албан бичиг хүргүүлж 2 удаа цас цэвэрлэгээ хийсэн талаар Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Мөн Өндөрхаан хот тохижилтын газар ОНТҮГ-ын 14 хүн цас цэвэрлэгээнд гарч, төв замын цасыг ковшоор түрж, бодис цацаж байгаа аж. Харин бусад авто замын цасыг өнөөдөр, маргааш хоёр өдөр ковшоор түрж, бодис цацахаар төлөвлөжээ. Одоогоор 2 тонн бодисны нөөц, 10 тонн дайрганы нөөц байна.
"Харгуй" ТӨХК-ийн хувьд Цэнхэрмандал, Түмэнцогт суманд хоёр шуурхай хэсэг гарган төв магистрал замын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Хуралдаанаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг ойр орчмынхоо цасыг цэвэрлэж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, Цэнхэрмандал, Жаргалтхаан сумын удирдлагуудад тухайн сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа авто замын халтиргаа гулгааг арилгах чиглэл өгөхөөр тус тус шийдвэрлэлээ.