БАЯР ЁСЛОЛЫН ҮЕЭР ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮРҮҮД ХУВААРИЙН ДАГУУ БЭЛЭН БАЙДАЛД БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

2022.12.30
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх байгууллага болон сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтны өргөтгөсөн хурал өнөөдөр (2022.12.28) Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд боллоо. Хурлаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар удирдах албан тушаалтнуудад шинэ оны мэнд хүргэн баяр ёслолын үеэр ажиллах х
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх байгууллага болон сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтны өргөтгөсөн хурал өнөөдөр (2022.12.28) Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд боллоо. Хурлаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар удирдах албан тушаалтнуудад шинэ оны мэнд хүргэн баяр ёслолын үеэр ажиллах хариуцлагатай жижүүрүүд хуваарийн дагуу бэлэн байдалд байхыг анхаарууллаа.
Мөн хурлаар агентлаг байгууллагууд салбарын нөхцөл байдал, мэдээллээ танилцуулсан юм. Цаг уур, орчны шинжилгээний төвөөс арванхоёрдугаар сарын 29-нөөс 2023 оны нэгдүгээр сарын 2-н хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулж баярын өдрөөр буюу энэ сарын 31-нд Чингис хотод өдөртөө -16 гадус байх талаар мэдээлэв. Мөн эл өдрөөс хүйтний эрч чангарч Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байх юм байна.