АРХИ, ТАМХИНЫ ХОР УРШГИЙН ТАЛААР СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН АЖЛУУД ХИЙЖ 7052 ХҮҮХДИЙГ ХАМРУУЛАВ

2022.12.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд 2022 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээг цувралаар хүргэж байгаа билээ. Насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдүүдийн аюулгүй байдалд анхааран хорт зуршлаас хол байх үүднээс сургалт нөлөөллийн ажлууд хийж гүйцэтгэлээ. Тодруулбал, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон АЗДТГ хамтран “Призм” драмын дугуйлангийн уран бүтээлчид, сурагчдад дэмжлэг үзүүлж улмаар архи тамхины хор уршгийн талаар “Зүггүй шөмбөөлэй”, “Бидний мэдэхгүй түүх”, “Хортой ус” зэрэг жүжгийг өсвөр насны хүүхдүүдэд зориулан тоглолоо. Мөн нөлөөллийн сургалт, уралдаан тэмцээн, цахим контент, шторк хийх зэрэг нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж аймгийн хэмжээнд 7052 хүүхэд хамрагдсан байна.