СПОРТЫН ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ “ХАН ХЭНТИЙ СПОРТ 2022” ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2022.12.25
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Хан хэнтий спорт 2022” спортын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр болж, аймгийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн шилдэг тамирчид, шилдэг дасгалжуулагч, шилдэг ажилтнуудад шагнал гардууллаа.
“Хан хэнтий спорт 2022” спортын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр болж, аймгийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн шилдэг тамирчид, шилдэг дасгалжуулагч, шилдэг ажилтнуудад шагнал гардууллаа. Уг арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Биеийн тамир спортын газрын үе үеийн удирдлага, ахмад тамирчид, өсвөрийн шигшээ багийн тамирчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жил Хэнтий аймаг спортоор маш том амжилт гаргасан. Аймаг орон нутгийн зүгээс спортын салбараа аль болох дэмжиж ажиллахад анхаарч байгаа. Мөн Ирэх онд Хүүхдийн спортын их наадам болно. Энэ жил өсвөрийн шигшээ багт спортын хоёр төрөл буюу бокс, хөл бөмбөг гэсэн төрлийг нэмсэн. Шигшээ багийнхаа санхүүжилтыг бид аль болох нэмэгдүүлж, тэмцээн уралдаанд оролцоход тодорхой хувь нэмэр оруулах болно. Хүүхэд бүхэн спортоор хичээллэдэг байгаасай гэж бид бүхэн хүсдэг гэдгийг дурдмаар байна. Ингээд жил бүр оны шилдгүүдээ тодруулдог уламжлалын дагуу энэхүү ёслолын арга хэмжээг нээснийг мэдэгдье. Баг, тамирчид, багш дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсье” хэмээн ярилаа.