Аймгийн Засаг дарга Ц.ЧОГСОМЖАВ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЭХ ИХ ҮЙЛСЭД ГАР, СЭТГЭЛ НИЙЛЭН ХӨДӨЛМӨРЛӨЖ ЯВАА АВТОЗАМЧДЫН АЛДАР ҮЕИЙН ҮЕД БАТЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ

2022.12.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.ЧОГСОМЖАВ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЭХ ИХ ҮЙЛСЭД ГАР, СЭТГЭЛ НИЙЛЭН ХӨДӨЛМӨРЛӨЖ ЯВАА АВТОЗАМЧДЫН АЛДАР ҮЕИЙН ҮЕД БАТЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ
Аймгийн Засаг дарга Ц.ЧОГСОМЖАВ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЭХ ИХ ҮЙЛСЭД ГАР, СЭТГЭЛ НИЙЛЭН ХӨДӨЛМӨРЛӨЖ ЯВАА АВТОЗАМЧДЫН АЛДАР ҮЕИЙН ҮЕД БАТЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ
“Харгуй” ТӨХК-ийн 90 жилийн ойн баярын хурал өнөөдөр (2022.12.22) Хан Хэнтий чуулгад боллоо. Хуралд үе үеийн автозамчид болон инженер техникийн ажилтан, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Зам, тээврийн хөгжлийн төв зэрэг байгууллагын зочид төлөөлөгчид оролцсон юм. Мөн баярын хурлаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав "Харгуй" ТӨХК-ийн хамт олонд талархал, 2.0 сая төгрөгийн батламжийн хамт гардууллаа.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Харгуй” ТӨХК-ийн хамт олон болон зочид төлөөлөгчдөд баяр хүргэн “Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ой, Хэнтий аймгийн замын салбарын анхны аж ахуй нэгж болох “Харгуй” төрийн өмчит хувьцаат компани байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг үе үеийн авто замчид, ахмад буурлууд, тэдний үйл хэргийг залгамжлан хэрэгжүүлж буй инженер, техникийн ажилтан, албан хаагч, зүтгэл нэгт хамт олон та бүхэнд өргөн дэвшүүлье. “Харгуй” ТӨХК нь Хан Хэнтий нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, алтан шар замын сүлжээнд томоохон хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэмээр байна. Тухайлбал аймгийн төвд 22 километр авто замыг шинээр тавьж, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа 726 км авто зам болон 1320 урт метр төмөр бетон гүүрний засвар, арчилгааг хариуцан өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран ажиллаж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд орон нутгийн төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 төслийн ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Үүнээс хамгийн сүүлийн жишээ гэвэл өнгөрсөн онд авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Чингис хотын 1560 метр урттай авто замын шинэчлэл, 0,8 км ус зайлуулах системийн ажлыг амжилттай гүйцэтгэсөн бол энэ онд Хэрлэнгийн гүүр хүртэлх 1016 км авто замыг шинэчилж, иргэдийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлэн өргөжүүлж, авто замын салбарын томоохон зорилтуудаа нэр төртэй, амжилт бүтээлээр дүүрэн биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Улс эх орныхоо хөгжлийг түүчээлэх их үйлсэд үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөх авто замчдын алдар, ажлын амжилт үеийн үед батжин хөгжих болтугай” хэмээн ярилаа.