ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН БИДНИЙ МЭДЭХГҮЙ ТҮҮХ ЖҮЖИГ 2 ДАХ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ТОГЛОГДЛОО

2022.12.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
"Хүүхдийн хөгжил-хамгааллын жил"-ийн хүрээнд АЗДТГ, ГБХЗХГ-ын дэмжлэгтэйгээр “Призм” драмын дугуйлангийн хүүхдүүдийн тоглосон “Бидний мэдэхгүй түүх” жүжгийг Хан Хэнтий чуулгад 2 дах өдрөө үнэ төлбөргүй толилууллаа.

Тус жүжгээр өсвөр насны хүүхдүүдийн хайр дурлал, хоорондын харилцаа, ялгаварлан гадуурхалт, өрсөлдөөний талаар өгүүлсэн бөгөөд тэдгээр асуудлыг хэрхэн даван туулж, асуудлаа шийдвэрлэж байгаа талаар өгүүлжээ.
Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ГБХЗХГ-ын дарга Н.Уртнасан нар “Призм” драмын дугуйлангийн хамт олонд болон оролцон тоглосон хүүхдүүддээ баяр хүргэж, гарын бэлэг гардуулсан юм.
Мөн энэхүү жүжгийг сум орон нутгийн хүүхдүүдэд хүргэх зорилгоор Өндөрхаан тв болон сошиалаар дамжуулан толилуулахаар боллоо.
Эцэг эхчүүд бидний мэдэхгүй асуудлууд хүүхдүүдийн дунд байнга тулгарсаар байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү ойр дотно ярилцаж, санаа бодлыг нь сонсож байгаарай.