Мэдээ мэдээлэл
"MASAM II” ТӨСӨЛ ХЭНТИЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2022.12.15
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн 2 дугаар үе шат буюу “MASAM II” төсөл Хэнтий аймагт хэрэгжиж эхэллээ.
Ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн 2 дугаар үе шат буюу “MASAM II” төсөл Хэнтий аймагт хэрэгжиж эхэллээ.
Үүнтэй холбогдуулан төслийн багийнхан өнөөдөр ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Чогсомжав нартай уулзаж, төслийн агуулга ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм.
МАСАМ-2 төсөл нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын төсвийг зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын үр дүнтэй оролцоог дэмжиж, төр болон иргэд харилцан ярилцаж, хамтын шийд гаргах арга замыг олсноор эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах зорилготойгоор хэрэгжих юм. Тус төслийн Хэнтий аймаг дах зохицуулагчаар “Амжилтын ташуур” ТББ хамтран ажиллаж байна.