ХЭНТИЙ АЙМГИЙН ТАРИАЛАНЧДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА

2022.12.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Газар тариалан эрхлэгчдийн тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлага, сайн туршлага солилцох зорилго бүхий "Хэнтий аймгийн тариаланчдын хэлэлцүүлэг" өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Газар тариалан эрхлэгчдийн тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлага, сайн туршлага солилцох зорилго бүхий "Хэнтий аймгийн тариаланчдын хэлэлцүүлэг" өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Уг хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав "Энэхүү хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн аймгийнхаа нийт тариаланчид болон зочид төлөөлөгчдөд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хэлэлцүүлгээр байгаль орчинд ээлтэй технологи буюу хөрсийг хөндөхгүйгээр жил бүр олон төрлийн таримал тариалах боломжтой арга барилын талаар туршлага судлах, газар тариалан эрхлэлтийг тогтвортой хөгжүүлэхэд цаашид бид яах ёстой, мөн малчид болон тариаланчдын хооронд гардаг зөрчлийг хэрхэн шийдвэрлэвэл зохистой вэ гэх мэтчилэн чухал асуудлуудыг хэлэлцэхээр цуглараад байна. Аймаг орон нутгийн зүгээс хөдөө аж ахуйн салбар, газар тариаланг тогтвортой хөгжүүлэхэд анхаарч долоон сумын нийт 5140 га атаршсан талбайг эдийн засгийн эргэлтэд оруулж, 3 сумын 8 аж ахуйн нэгжийн нийт 13660 га тариалангийн талбайг хөрсний үржил шим агро химийн шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын-4” аяны хэрэгжилтийг ханган 2022 онд нийт тариаланёид маань 32.1 мянган га талбайд тариалалт хийж 33.9 мянган тонн ургац хураан авлаа. Ирэх 2023 онд 22 мянган га талбайд тариалалт хийж, 24.8 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөөд байна. Цаашид газар тариалангийн салбарт “Тэг элдэншүүлэг” буюу нөхөн сэргээгдэх технологи, эрт тариалалтын арга технологийг нэвтрүүлж газар тариалангаа амжилттай эрхлэхэд чухал ач холбогдолтой. Энэ арга технологийг туршлага судлуулах үүднээс энэхүү хэлэлцүүлгээр танилцуулах тул та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсч байна. Ингээд Хэнтий аймгийн тариаланчдын хэлэлцүүлэг нээснийг мэдэгдье" хэмээн ярилаа.
Хэлэлцүүлэгт аймгийн газар тариалан эрхлэгчид болон ХХААХҮЯ, Дорнод хээрийн төслийн баг, Агроэкологийн сургуулийн багш мэргэжилтнүүд, аймгийн ХХААГ, аймгийн Тариаланчдын холбооны зочид төлөөлөгчид оролцож байна.