Мэдээ мэдээлэл
ЭНЭ САРЫН 9, 10-НД НУТГИЙН ЗАРИМ ХЭСГЭЭР, 11-НД ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА
2022.12.07
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Онцгой комиссын хуралдаанаар аймгийн Ус цаг уур, орчны шнжилгээний төвийн дарга Б.Хэрлэнчимэг цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар танилцууллаа. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 10-20-ны хооронд хүйтний эрч чангарч, 20-23-нд бага зэрэг дулаарч 25-наас хойш буцаад хүйтрэх төлөвтэй байна. Хүйтний эрч энэ сарын 20 хүртэл хадгалагдана. Өвөлжилт хүндэрсэн сумдаар энэ сарын 9, 10-нд, ихэнх нутгаар
Онцгой комиссын хуралдаанаар аймгийн Ус цаг уур, орчны шнжилгээний төвийн дарга Б.Хэрлэнчимэг цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар танилцууллаа. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 10-20-ны хооронд хүйтний эрч чангарч, 20-23-нд бага зэрэг дулаарч 25-наас хойш буцаад хүйтрэх төлөвтэй байна. Хүйтний эрч энэ сарын 20 хүртэл хадгалагдана. Өвөлжилт хүндэрсэн сумдаар энэ сарын 9, 10-нд, ихэнх нутгаар 11-нд цас орно. Ерөнхийдөө 15-наас хойш цас орох нь багасч хүйтний эрч сулрахгүй, хадгалагдах төлөвтэй байна” гэлээ.