Мэдээ мэдээлэл
СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙН ӨВӨЛЖИЛТ ХЭР БАЙГАА ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2022.12.02
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон бусад холбогдох албан тушаалтнууд сумдын Засаг даргатай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгаврын хэрэгжилт, цаг уурын нөхцөл байдал, дулаанаар хангагч байгууллагын үйл ажиллагаа, шатахуун нөөц зэрэг асуудлаар хэлэлцлээ.
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон бусад холбогдох албан тушаалтнууд сумдын Засаг даргатай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгаврын хэрэгжилт, цаг уурын нөхцөл байдал, дулаанаар хангагч байгууллагын үйл ажиллагаа, шатахуун нөөц зэрэг асуудлаар хэлэлцлээ.
Хурлын эхэнд ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ Онцгой комиссын хурлаар Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийг сумдын Засаг дарга нарт танилцууллаа. Тэрбээр “Өвөлжилт хүндэрсэн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр зэрэг сумдын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гаргаж, ажлын хэсэг томилсон. Мөн отор нүүдэл хийх шаардлагатай малчин өрхийн судалгааг яаралтай гаргаж өгөхийг үүрэг болгосон. Ялангуяа сумын төвөөс алслагдсан багийн буюу цасанд боогдож болзошгүй айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлж аль болох ойр суманд өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэл өгсөн. Өвс тэжээлийн нөөцийн хуваарилалтыг зөв хийж, сайтар хангах, отор хийх ажлыг зохион байгуулахдаа машин техник, хүн хүч, ажлын хувцасны судалгаа, хуваарилалтыг гаргаж аюулгүй байдлыг хангахыг анхааруулсан. Шатахууны хомсдолтой холбоотойгоор дулаанаар хангагч байгууллагууд болон ШТС-уудын удирдлагатай уулзан нүүрс тээвэрлэлтийг зогсоохгүй байхад анхаарч, хамтарч ажиллахыг үүрэг болгосон. Эдгээр ажлуудын нэн яаралтай гүйцэтгэхийг анхааруулсан. Бид дулаанаар хангагч байгууллагууд болон сумдуудтай хамтарч ажиллах тухай албан бичгийг ШТС-уудад хүргэнэ” хэмээн ярилаа.
Өвөлжилтийн нөхцөл байдлын хувьд Цэнхэрмандал, Батноров, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Биндэр сум зудын байдалтай байгаа бөгөөд Батширээт сум туулах чадвар сайтай автомашины дутагдалтай, дийлэнх сумд дизель түлшний хомсдолтой байна.