Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2022.12.01
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаа, “Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах 2022 оны 05 дугаар албан даалгавар”-ын хэрэгжилт, биелэлттэй танилцлаа.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаа, “Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах 2022 оны 05 дугаар албан даалгавар”-ын хэрэгжилт, биелэлттэй танилцлаа.
Тус албан даалгаврын хүрээнд Мал эмнэлгийн газраас 2022-2023 онд таван зорилт бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн. Мөн мал эмнэлгийн үйлчилгээний 78 нэгжийн 120 гаруй малын эмч, мэргэжилтний оролцоотойгоор дөрвөн төрлийн гоц халдварт өвчний дархлаажуулалтад 2.6 сая, 9 төрлийн халдварт өвчний дархлаажуулалтад 2.1 сая, мал сүргийг шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 5.5 сая малыг тус тус хамруулж 1.2 сая м2 талбайд халдваргүйтгэлийн ажил зохион байгуулжээ.