ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ “БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2022.12.01
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эх орон даяар хэрэгжүүлж буй “Бидний бахархал” төсөл Хэнтий аймагт хэрэгжих нээлт өнөөдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эх орон даяар хэрэгжүүлж буй “Бидний бахархал” төсөл Хэнтий аймагт хэрэгжих нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, МУЕТГ, Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, удирдах зөвлөлийн гишүүд болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, хууль сахиулах байгууллагын зочид төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй “Бидний бахархал” төслийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон эх орны ирээдүй болсон хүүхэд залуучууддаа энэ өдрийн мэнд хүргэе.
“Бидний бахархал” төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, оюутан залууст эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёл, эрх чөлөөний үнэ цэнэ, учир холбогдлыг ухааруулан таниулах зорилготой. Төслийн үр дүнд бид улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарласан эх оронч иргэнийг төлөвшүүлж энэхүү үзлийг үеийн үед уламжлуулан өвлүүлсээр байх болно гэж найдаж байгаа. Иймд энэхүү төслийн нээлтэд хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үе тэнгийн хүүхдүүдээ эх оронч үзэлд уриалан цаашид ч үлгэр жишээ иргэн болоорой хэмээн хүсч байна. Эх орны ирээдүй, бидний үргэлжлэл болсон хүүхдүүддээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье” хэмээн ярилаа.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр 1939, 1945 оны Халхын гол чөлөөлөх дайнд ашиглаж байсан зэвсэг, одон медал, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал, БНМАУ-ын баатруудын уран баримал зэрэг үзэсгэлэн дэглэжээ.