АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ДЭД БҮТЦИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022.12.01
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын дэргэдэх Дэд бүтцийн зөвлөл хуралдлаа. Уг хурлаар гүйцэтгэл хоцрогдолтой барилгын ажлын талаар болон Хэрлэн I сургуулийн барилгын хүчитгэлийн асуудлаар хэлэлцсэн юм.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Дэд бүтцийн зөвлөл хуралдлаа. Уг хурлаар гүйцэтгэл хоцрогдолтой барилгын ажлын талаар болон Хэрлэн I сургуулийн барилгын хүчитгэлийн асуудлаар хэлэлцсэн юм. Энэ үеэр Дэд бүтцийн зөвлөлийн тэргүүн, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан гүйцэтгэл хангалтгүй байгаа барилгын ажлын жагсаалтыг гарган ангилж танилцуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг болголоо. Мөн Хэрлэн I сургуулийн барилгын хүчитгэлийн ажлын гэрээг гүйцэтгэгч компанитай байгуулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн хурлаар Цэнхэрмандал сумын 300 суудалтай Соёлын төвийн барилгын ажлын гүйцэтгэгч болох “Дарви өргөө” компанийн захирал барилгын ажлын явцаа танилцуулсан юм. Тус компани дулааны улиралд барилгын ажлаа гүйцэтгээгүйн улмаас уг ажил зургаан сараар хойшилсон байна. Дэд бүтцийн зөвлөлөөс Соёлын яамтай гэрээний асуудлыг шийдвэрлэх хүртэл дараагийн ажлыг эхлүүлэхгүй байх, өвлийн улиралд цутгалтын ажил хийхгүй байхыг “Дарви өргөө” компанийн захиралд анхаарууллаа.