АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2022.11.28
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, томуу болон Коронавируст халдвар (ковид-19)-ын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдал, Хөдөө аж ахуй, Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцын шатах тослох материалын нөөцийн талаар мэдээлэл солилцож, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, томуу болон Коронавируст халдвар (ковид-19)-ын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдал, Хөдөө аж ахуй, Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцын шатах тослох материалын нөөцийн талаар мэдээлэл солилцож, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Короновирусын 2022 оны 1 сараас батлагдсан тохиолдол 5197 байна. Үүнээс 11 сарын 26-ны өдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 13, гэрээр эмчлэгдэж буй 23 иргэн байна. Харин томуу томуу төст өвчний тохиолдол 582 байгаа нь амбулаторийн нийт үзлэгийн 9 хувийг эзлэж, АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН түвшинд байгаа тул сургууль цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулан өдөрлөг, уулзалт, тэмцээн уралдаан аль болох зохион байгуулахгүй байхыг Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр мэдээллээ.
Цаг агаарын хувьд 11 сарын 27-ны өдөр, 27-28-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 6-11 метр. Агаарын температур 28, 29-нд хүйтний эрч эрс чангарч Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус, бусад нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. Дээрх цаг агаарын үзэгдэл нь эрчим хүч, дулаан хангамж, зам тээвэр, хөдөө аж ахуй, сургууль, боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учруулж болзошгүй байгааг цаг уурын байгууллагаас анхааруулсан юм.
Хуралдааны төгсгөлд дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа хойд чиглэлийн сумдын айл өрх, өвс тэжээлийн нөөцийн судалгааг гаргаж, гамшгийн үед авах арга хэмжээний төлөвлөгөө гаргах, шатахуун түгээх станцын шатах тослох материалын нөөцийн талаар судалгааг нарийвчлан гаргаж, нөөц хангалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах 2 ажлын хэсэг гаргахаар шийдвэрлэлээ.
Мөн цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэд, ААН-үүд, сумдад хүргэж бэлтгэл хангуулах.
Цахилгаан эрчим хүч тасарсан тохиолдолд аюулгүй ажиллагаа хангаж ажиллах цахилгааны нөөц эх үүсгэврийг Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумдын дулаан хангагч байгууллага авч аюулгүй байдлыг ханган ажиллах /бусад сумдын хувьд нөөц эх үүсвэр хангадсан/
Аймгийн нөөцөд өнгөрсөн онд бэлтгэсэн 2000 боодол өнжсөн “Өвс”-ийг 1 боодлыг 6000 төгрөгөөр, 3200 боодол “Ногоон тэжээл”-ийг 1 боодлыг 7000 төгрөгөөр худалдан борлуулахаар тус тус шийдвэрлэлээ.