ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2022.11.25
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Их Эзэн Чингис хааны эш хөргийг залсан энэхүү өдөр Төрийн жинхэнэ албаны тангараг өргөх ёслол боллоо. Уг ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Төрийн албаны Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн дарга, АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун тэргүүтэй удирдлагууд болон бусад төлөөлөл оролцов.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн 42 албан хаагч өнөөдөр тангаргаа өргөлөө.
Тангараг өргөсөн албан хаагчддад Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав баяр хүргэн “Их Эзэн хааныхаа эш хөргийг залсан энэхүү өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчдадаа баяр хүргэе. Төрийн албан хаагч амьдралдаа нэг л удаа тангараг өргөдөг. Өөрөөр хэлбэл хүний амьдралд ганцхан тохиолддог ховорхон үйл явдлын нэг. Учир нь тангараг өргөсөн албан хаагч ямар нэг шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдөөд эргэн томилогдсон ч дахин тангараг өргөдөггүй. Хэнтий аймагт 4700 гаруй төрийн албан хаагчидтай, Үүнээс 500 гаруй нь л Төрийн захиргааны албан хаагч байдаг. Хэдийгээр төрийн албаны цалин бага, ажил нь их байдаг ч “төрийн албан хаагч” гэдэг нэр хүндтэй сайхан алба. Тиймээс энэхүү албаны нэр хүндийг эрхэмлэж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаарай гэдгийг хүсье” гэлээ.