Мэдээ мэдээлэл
МЭНДЧИЛГЭЭ
2022.11.24
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 82 жилийн ой, “Улсын бүртгэлийн ажилтны өдөр”-ийн баярын мэндийг үе үеийн ахмад бүртгэгч, мөр зэрэгцэн ажиллаж буй мэргэжилтнүүд та бүхэнд хүргэе.
Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд 1940 онд Паспортын хэлтэс байгуулагдаж, иргэдэд төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх олгож эхэлсэн нь өнөөгийн Улсын бүртгэлийн байгууллагын эхлэл болсон түүхтэй
Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 82 жилийн ой, “Улсын бүртгэлийн ажилтны өдөр”-ийн баярын мэндийг үе үеийн ахмад бүртгэгч, мөр зэрэгцэн ажиллаж буй мэргэжилтнүүд та бүхэнд хүргэе.
Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд 1940 онд Паспортын хэлтэс байгуулагдаж, иргэдэд төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх олгож эхэлсэн нь өнөөгийн Улсын бүртгэлийн байгууллагын эхлэл болсон түүхтэй. 82 жилийн тэртээ үндэс сууриа тавьсан тус байгууллага эдүгээ иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэл хийдэг болж, өдрөөс өдөрт өргөжин хөгжиж буй билээ.
Энэхүү түүхэн хөгжилд хувь нэмрээ оруулан, төр түмнийхээ төлөө хариуцлагатай, чин шударгаар ажиллаж буй үйл хэрэг бүрт тань талархал илэрхийлье.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ