"ЗҮҮН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН - 2022" ӨНӨӨДӨР ХАН ХЭНТИЙ ЧУУЛГАД ЭХЭЛЛЭЭ

2022.11.18
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тэргүүтэй удирдлагууд оролцож байна.
Зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тэргүүтэй удирдлагууд оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Хэрлэнчулуун "Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөдөө талархсанаа илэрхийлье. Манай улсын хувьд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд бүс нутгийн аялал жуулчлалыг төлөвлөгөөтэйгөөр томоохон хөрөнгө оруулалт хийн анхаарч ажиллаж байгаа билээ. Иймд бид нэлээдгүй хэдэн жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийсний дүнд "Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр хэлэлцэн баталсан. Өнөөдрийн энэхүү чуулганы гол зорилго бол анхаарах шаардлагатай асуудлаа хэлэлцэн туршлага судалж, санал солилцох замаар эдийн засгийн үр өгөөж бүхий аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх гарц шийдлийг тодорхойлоход оршино. Иймд энд хуран чуулсан та бүхэн маань идэхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Ингээд "Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөн - 2022" эхэлснийг мэдэгдье" хэмээн ярилаа.
Уг зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Хэнтий аймгийн БОАЖ-ын газар, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, БОАЖЯ, Соёлын яам, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм.