ТӨВ, ОРОН НУТГИЙН МЭРГЭЖЛИЙН ЧУУЛГУУДЫН УРАЛДААНТ НААДАМД ХАН ХЭНТИЙ ЧУУЛГА АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2022.11.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Тус наадам нь Монгол улсын соёлын яамны дэмжлэгтэйгээр, Монголын урлагийн ажилтны холбооноос уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн улсын хэмжээний томоохон наадам билээ.
Тус наадам нь Монгол улсын соёлын яамны дэмжлэгтэйгээр, Монголын урлагийн ажилтны холбооноос уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн улсын хэмжээний томоохон наадам билээ.
Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид тус наадмаас:
-Шилдэг гоцлол дуулаач төрөлд 3-р байранд МУСТА дуучин П.Оюунтуяа
-Шилдэг гоцлол хөгжимчин төрөлд 2-р байранд хөгжимчин Мөнхтулга
-Шилдэг гоцлол бүжигчин төрөлд 2-р байранд бүжигчин Саранчимэг
-Шилдэг найрал дуучин төрөлд 3-р байранд Хан Хэнтий чуулгын найрал дуучид
- Шилдэг бүжигчид төрөлд 1-р байранд Хан Хэнтий чуулгын бүжигчид
-Шилдэг бүжиг дэглээч төрөлд 1-р байранд Хан Хэнтий чуулгын бүжиг дэглээч МУСТА Д.Цогт-Эрдэнэ
Мөн шилдгийн шилдэг уран бүтээл, баг хамт олноор шалгарсан бахдам сайхан амжилтыг үзүүллээ
Нутаг орныхоо нэр хүндийг өндөрт өргөх үүргээ амжилттай биелүүлж, олон өдөр, олон цагийн хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж чадсан нийт уран бүтээлчдэдээ халуун баяр хүргэе.