ШУДАРГА ЁСНЫ КЛУБИЙН 60 ОРЧИМ СУРАГЧДАД “ИЛТГЭХ УР ЧАДВАР” ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2022.11.14
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд Хэрлэн сумын I, IV сургуулийн Шударга ёсны клубийн 60 орчим сурагчдад “Илтгэх ур чадвар”-ын сургалт олгож байна.

Хэнтий аймгийн ЗДТГ, АТГ хамтран авлигыг үл тэвчихэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх, хариуцлагатай зөв шийдвэр гаргах чадвартай иргэнийг бэлтгэх зорилгоор Бор-өндөр сумын ЕБС, Хэрлэн сумын ерөнхий боловсролын I, IV сургуулиудад “Шударга ёсны танхим” болон клубийг үүсгэн байгуулсан билээ.
Уг танхимаар дамжуулан сургуулийн сурагчдад авлигын боловсрол олгох цаашлаад аймгийн хэмжээнд иргэдэд шударга ёсны үзэл, авлига, ашиг сонирхлын талаарх мэдээ мэдээллийг хүргэх юм.