ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТГҮЙ БИЕЛҮҮЛСЭН "ГРИЙН РЕСУРС" ХХК-Д ХАРИУЦЛАГА ТООЦОХ САНАЛЫГ БХБЯ-НД ХҮРГҮҮЛНЭ

2022.10.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Шинэ сум” төслийн хүрээнд Батноров суманд хэрэгжиж буй 4,0 тэрбум төгрөгний төсөвт өртөгт ажлыг шуурхайлах зорилготой БХБЯамны СХОГ-ын дарга Э.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 1 сарын өмнө ажиллаж 4 чиглэлээр үүрэг даалгаврыг гүйцэтгэгч “Грийн ресурс” ХХК-д өгсөн.

Тус үүрэг даалгаварын биелэлтийг АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ газар дээр нь шалгахад 1 үүрэг даалгавар хагас биелэлттэй, 3 үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй байна. Тухайлбал ЗДТГ-ын барилгын гадна болон дотор засварыг дуусгах ажил хагас биелэлттэй байсан бол барилгын гадна талбайн тохижилт, дотор цахилгааны ажил, цэвэрлэх байгууламжийн ажлыг дуусгах ажил хийгдээгүй байна. Иймд асуудлыг БХБЯаманд уламжилж, дараагийн шатны арга хэмжээг авах саналыг хүргэхээр боллоо.