АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Л.БАТСАЙХАН ДАДАЛ СУМАНД АЖИЛЛАВ

2022.10.10
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дадал суманд ажиллаж цэцэрлэг, эмнэлгийн өргөтгөл, соёлын төвийн барилга авто замын ажил, уурын зуухны өвөлжилтийн бэлтгэл ажлуудтай танилцлаа.
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дадал суманд ажиллаж цэцэрлэг, эмнэлгийн өргөтгөл, соёлын төвийн барилга авто замын ажил, уурын зуухны өвөлжилтийн бэлтгэл ажлуудтай танилцлаа. Үүнд:
• Дадал сумын төвийн доторхи 3,5 км /сумын төв хэсэгт 14 м зорчих хэсэг бүхий 4 эгнээ зам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий 640 м/ бусад хэсэг 7 м зорчих хэсэг, гэрэлтүүлэг 7 ширхэг ус зайлуулах хоолой бүхий бетон хучилттай авто замын ажлыг “Идэрширэгү” ХХК улсын төсвийн 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж байна. Одоогоор сумын төвийн хойноос эхлээд 100 метр замын ажлыг гүйцэтгэж хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ажлаа зогсоогоод байна.
• Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны Армийн инженерүүдийн газрын хөрөнгө оруулалтаар Дадал сумын Хилийн цэргийн 0287 дугаар ангийн дэргэд 100 хүүхдийн ортой Цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусч улсын комисс хүлээж авлаа. Урьдчилсан байдлаар 10 дугаар сарын 17-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байна.
• Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлсэн бөгөөд суурийн ажлаа гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд суурийн ажлаа бүрэн хийж ирэх жил үргэлжлүүлнэ.
• Соёлын төвийн барилгын ажил 80 хувьтай байна.
• Уурын зуухны өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. 10 сарыг дуустал хэрэглэх түлээ нүүрсний татан авалтаа бүрэн хийжээ.